H3 дунд гарын Hummer жийп нь бартаат замд бүрэн тохирсон хүчин чадалтай, түүний багассан овор хэмжээ нь машиныг илүү хөнгөн, хурдан, түлш бага зарцуулахуйц болгосноос гадна өмнөх загваруудтайгаа харьцуулахад жолоодоход хялбар болжээ.
H3 ALPHA нь илүү хүчирхэг. Илүү олон морины хүчин чадалтай, чирэх болон туулах чадвар маш өндөр болж бартаат болон ердийн замын аль алинд тохирохуйц байхаар бүтээгджээ.
H3X нь H3-ын дахин сайжруулсан загвар. Энэ нь гадаад өнгө үзэмжийн хувьд хот дотор унахад тансаг харагдахуйц гялалзсан никель дугуй, тээш, яндан зэрэг тоноглолтой болсоноос нь харагдана.