АНУ-н General Motors Company /GMC/ 2003 онд цэргийн зориулалттай байсан Hummer H1-г иргэний болгон өөрчилж Индиана мужид анх H2 загварыг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Эх загвараасаа үл ялиг хөнгөн, нимгэн мөн бага зэрэг урт, өндөр, 4 хаалгатай, жолоочийг оролцуулаад 6 зорчигчийн суудалтай, 4 хурдны араатай, 4 дугуй хөтөлдөг болгон өөрчилжээ.